Showing posts with label travel. Show all posts
Showing posts with label travel. Show all posts

Saturday, February 6, 2016

Las Dias de Carnaval Fiesta - Багт наадам болоод Испанийн уламжлалт соёлын талаарх багахан тэмдэглэл



Монголд маань Цагаан сар болох гэж байх үед энд Карнавал наадам эхэлж байв. Манай битүүний орой эндэхийн Карнавал эхэлсэн тул гадагш гарч оройжин гудамжаар этгээд хачин хувцасласан эрчүүдийн зургийг дарах гэж баахан явлаа. Эрчүүдийг гэж онцолсны учир нь тэд хүүхэн болж хувирах их дуртай юм.  Өндөр өсгийт өмсөж, ягаан ногоон үс зүүн,  нүүрээ будаж гоодсон, бүдүүн нарийн, хөгшин залуу эрчүүд энд тэндгүй харагдаад тэр л дээ :)  Гэвч олигтой болсонгүй ээ.  Тэгээд бичлэг хийсэн нь энэ.

Бүх нийтээр баярлаж хөөрөн, бүжиглэдэг ийм наадам зугаатай санагдав. Ёстой том багагүй, хөгшин залуугүй л янз бүрийн баг зүүж, өнгө алагласан хувцас өмсөнө. Наадам эхэлснээс хойшхи долоо хоногийн хагас, бүтэн сайн болгонд иймэрхүү зугаатай дүр зургийг байнга харна.



Яагаад эрчүүд нь хүүхний дүрд хувилах дуртайг багшаасаа асуувал, магадгүй, ижил хүйстэн олширсонтой холбоотой болов уу гэв. Урьдынхаас харьцангуй олширч байгаа гэнэ ээ, тэд.

2-р сарын 8 нд эхэлсэн наадам өнөөдөр 28-ны өдөр хаалтын ажиллагаа гээд хаа сайгүй нөгөө л багтай, будагтай хүмүүс дүүрэн. Наадмын төгсгөлд нь ганц нэг гайгүй зураг оруулчих санаатай гудамжаар дахиад зөндөө алхлаа. Зарим нь зургаа авахуулах их дуртай. Сүүлийн хэд хоног бороотой, сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа нь багт наадамдаа нүцгэлж ирэгсдэд жаахан жиндсэн байж мэднэ.



Бүжиг наадам бол испани хэлт үндэстүүдийн хамгийн гол соёл нь юм байна. Африкийн хойд эргээс эхлээд Латин Америкийн бүх орнууд Аргентин, Бразил, Боливиа, Мексик, Венесуэл, Чили гээд бүгд өөр хоорондоо бага зэрэг диалектийн ялгаатай испани хэлээр ярьдаг. Тиймээс, испани хэлт орны урлаг соёлын алдартнууд, ялангуяа дуучдын бүтээлийг youtube-ээс хайгаад үзээрэй, хандалтын тоо нь 2-3 саяар тоологдоно, (юун бидний, ганц саяын хандалтад баярлах,.. ингээд бодохоор бид хэтэрхий цөөхүүлээ юм...) Тэдний шүтэн биширдэг дуучдыг бид сонсч байгаагүй, хэн болохыг нь ч огт мэдэхгүй.

Карнавалаас гадна, мөн Фламинго гэх испани хэлт орнуудын үндэсний соёлын нэгэн өвөрмөц бүжиг наадам байдаг. Фламинго бүжихэд хөлийн товшилт маш чухал. Товшилтоор өвөрмөц хөг аялгуу хэмнэл үүсгэх тул гутлын өсгийг тусгайд нь захиалж хийлдэг гэнэ. Фламинго бүжиглэгч хөгжмөө л мэдрэх ёстой, бусдаар бүжих үеийн хөдөлгөөн бол сүнснээс / тэнгэрээс, дээд оюун санаанаас/ илгээгдсэн өгөгдлийн дагуу гүйцэтгэгдэхээс бус бүжигчний өөрсдийнх нь бодож олсон дасгал сургуулиар бэлтгэсэн зүйл биш гэнэ. Ингэж үздэгээрээ манай тууль хайлах, эсвэл бөөгийн онгод ороход урсан гардаг уран хэллэгүүдтэй төстэй мэт.



Харин испаничуудын эр зоригийн урлаг гэж үздэг matador (mata-алах, toro -бух гэсэн үгнээс бүтдэг) тулааны урлаг өнөөдөр ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, бараг зогсоход хүрээд байгаа юм байна. Учир нь матадор заавал бухыг алж тэмцээн өндөрлөх ёстой, хэр хурдан хугацаанд зовлон багатай алж чадна тэр "сайн" гэж үнэлэгдэн хөнөөгдсөн бухын чихээр шагнуулдаг, маш сайн гэж үнэлбэл хоёр чих, дээрээс нь сүүлийг нь нэмж өгдөг энэ тулааны урлаг Испанид 18-р зуунаас эхтэй. Алив тулааны урлаг, спортод гардаг гунигт түүүх энд мөн цөөнгүй агаад 1984 онд нэгэн алдарт тулаанч галзуурсан бухын дайралтад өртөн амиа алдаж байсан удаатай. Харин өдгөө үүнийг хэтэрхий хэрцгий урлаг гэхээс гадна амьтны амь таслахыг сонирхон үзэгсдийн тоо илт буурсан тул матадорууд ч тэгтлээ их орлоготой, нэр алдартай байхаа больжээ.

Бухын тулааныг эсэргүүцэгсэд, Испанийг алдаршуулах урлаг, соёлын олон төрөл байгаагийн дотроос хөл бөмбөг бол хангалттай олон жуулчдыг татах, орлого олох эх үүсвэр хэмээн үздэг.









Saturday, January 16, 2016

The first trees of 2016, planted in Gran Canaria

Yesterday we planted the first trees of 2016, in Finca de Osorio, Las Palmas Gran Canaria.
One year before just on this day, I could not imagine that i will come to other corner of the earth from Central Asian Mongolia and will plant the trees in Gran Canaria. Thanks for the opportunity which gives me this chance for being part of the Erasmus Mundus project and participate in a green activity.  .  
Three months have passed already since I arrived in Las Palmas. Meanwhile studying on my research, my hobby makes me to connect to the like- minded people.  


It surprised that I was first of Mongols who planted trees in this island. It seems that a very few people come from Mongolia to these islands. 
In early morning we departed from Las Palmas and arrived to the area named Finco de Osorio located in Tero. This is a forestry field for restoration owned by the local municipal of Gran Canaria.

Sergio Armas, CEO of Fundación FORESTA says that this area was covered by thick of palm trees when Spanians came to settle here. After a short time whole forest gradually destroyed by human activity and then later restored again. The evergreen tropical palm trees were decorative to surroundings of native beauty and its appearance like that has never been destroyed by the hand of man before.
  
These nice and comfortable surroundings have few workers to take care of the trees and bushes. In the subtropical areas planting trees is a little bit different than our country. From October until May is good time for planting trees here. Now, the winter is less rain so the most appropriate time to do it. Today outside temperature is + 22. In winter, at the area Las Palmas the lower temperature is +15 degrees, only once, two years ago reached +10, even there happened it was snow in the mountains. People say this winter is warmer than the past few years. It was true, indeed.  While i traveling in German during the Christmas, the flowers in the streets were blossomed and people surprised to see them

Since humans could not control climate change, the only way is we have to adapt to it and try to keep as less damage as possible in the nature. Therefore, in a place that has been destroyed already, a man can do restoration and plant trees there. That is the only opportunity for everyone to contribute.  

Today's "main force" for planting trees activity was over 30 children in 8-year-old and 3 teachers guide them. 
Before starting the activity, Sergio Armas, the manager of Fundación FORESTA, gives the instructions how to plant a trees and at the end he showed the protector made by plastic and asked to children:

"For what should be protect them?" and
One little boy: "..from sex"… 
Another one said "...from Giraffe".
Sergio Armas: "Has a giraffe in our country?"
Children:  “NO oooooo.." J
So, by that way, we are 3, /one little girl and one little boy/ planted 3 trees.
In favorable weather conditions where whole year sunny and warm it seems that plants grows spontaneously by itself.





Канарын арал дээр мод тарив

2016 оны анхны модоо өчигдөр тарив. Хаа тэртээ Азийн Монголоос бөмбөрцгийн нөгөө бөөрөнд ирээд мод тарилцаад явж байх юм гэж өнгөрсөн жилийн өдийд бол төсөөлж ч яваагүй дээ.
Байгаль ээждээ сүслэж, сэтгэл сэргээн, бодол саруулсгах ер бусын хүчийг биширч явсны буян энэ буюу хэмээн өөрт учирсан тохиол бүхэнд талархнам.
Канарын арал дээр ирээд гурван сар хагас болчихож. Ирсэн зорилго маань эрдэм шинжилгээний ажил хэдий ч мөнөөх л байгаль дэлхий, ногоон үйлсийн төлөөх хобби маань сонирхол нэгт нөхдүүдтэй холбоод өгчихдөг юм байна. Хоббигоо дагаж энэ ажилд оролцсон минь Канарын арал дээр мод тарьсан анхны монгол хүн болж таарав. Билэг дэмбэрэлтэй л юм.
Ер нь монголчууд энэ арлууд дээр цөөн ирдэг бололтой. Уулзаж ярилцсан хүмүүсийн олонхи нь монгол хүнтэй анх удаа уулзаж байна гэх.

Өглөө эртлэн Лас Палмас -хотоос гарч машинаар нэг цаг хагас орчим дахиад Finca de Osorio нэртэй нэгэн буйдхан дүүрэгт ирсэн нь манайхаар бол хотын захиргааны /Municipality of Tero/ харьяа мод үржүүлгийн газар гэнэ. Анх Испаничуудыг ирж суурьших үед энэ газар, /Palm/ дал модон ойн битүү шугуй байсан, хожим нь бүрэн устгаж дуусаад, дахин нөхөн сэргээсэн нь энэ гэж биднийг дагуулж явсан Fundación FORESTA компанийн захирал Sergio Armas ярилаа. Эргэн тойронд дулаан бүсийн мөнх ногоон дал модод урьд нь хүний гараар устгагдаж байсан гэмээргүй, уугуул төрхөөрөө орчныг чимэх аж. Ингэхэд, монголчууд хаа байсан халуун орны /Palm- дал мод, далдуу мод, banana-гадил гм. / мод, жимсэнд хүртэл монгол нэрээ өгчихсөн байдаг нь дэлхийн эзэн явсны улбаа шүү гэж дотроо сэмхэн бардамнан бодов.



Орчин тойрныг нь аятайхан тохижуулсан энэ газарт цөөн хэдэн хүн ажиллаж, мод бут үржүүлж арчилдаг байна. Халуун дулаан уур амьсгалтай оронд мод тарих ажил манайхаас арай өөр. Намар 10-р сараас хавар 5 сарыг дуустал үргэлжилдэг. Одоо өвөл болж бороо хур багасдаг цаг тул мод тарихад хамгийн тохиромжтой үе гэнэ. Өнөөдөр энд + 22 байлаа. Өвлийн улиралд хамгийн хүйтэн нь +15 хэм хүрдэг, харин хоёр жилийн өмнө бүр +10 хүрч, уулаараа цас орж байсан удаа ч бий гэнэ. Харин өнөө өвөл урьдынхаас илүү дулаан байна гэв. Үнэхээр ч тийм бололтой. Европын зарим оронд зул сарын баярын өмнөхөн гудамж талбайд цэцэгс дэлбээлэн, цомирлогоо нээж эхэлсэн байсан. Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийг хүн зохицуулж чадахгүйгээс хойш дасан зохицох, болж өгвөл нэмж хөнөөхгүйгээр хадгалах ганцхан арга зам л үлдэж. Харин нэгэнт хөнөөж сүйтгэсэнээ нөхөн сэргээх, мод тарих нь бол хүн бүрийн хийж чадах ажил, хувь нэмрээ оруулах ганц боломж.

Өнөөдрийн мод тарих "ажлыг нугалах гол хүч" нь хүрз барьж, хөрс шороо ухахад арай балчирдахаар 8 настай багачууд, тэдгээрийг удирдаж яваа 3 багш байлаа.

Эхлээд хүүхдүүдэд мод хэрхэн тарих тухай зааврыг Fundación FORESTA компанийн Sergio Armas өгөөд, төгсгөлд нь, тарьсан модныхоо гадуур ийм торон хамгаалалт хийнэ хэмээн хамгаалагч тор гартаа өргөж харуулснаа:
"модоо юунаас хамгаалдаг байх нь вэ" гэвэл, 
нэг бяцхан хүүхэд: 
"сексээс" гэв. 
Өөр нэг нь "анаашнаас" гэнэ. 
Sergio Armas: "Манай нутагт анааш байдаг билүү?"
 Хүүхдүүд: "байхгүй ий" :) :) :)    
Эндэхийн хүүхдүүдийг хараад байхнээ, манай багачуудыг бодвол нэлээд бишүүрхэнгүй, бужигнаж шуугилдах нь харьцангуй бага, багш болон томчуудын заавснаар хийх гэж хичээвч хүрзээ даахгүй "бяцханууд" юм аа.  
smile emoticon
Ингээд нэг хүү охин хоёртой хамтарч гурвуулаа 3 мод суулгалаа. Байгаль цаг уурын таатай нөхцөлтэй, жилийн дөрвөн улиралд үргэлж нартай байдаг, өвөлдөө хамгийн хүйтэн нь нэмэх 15-18 хэмээс буурдаггүй ийм газар мод бут, жимс ногоо өчүүхэн санаа тавихад л өөрөө аяндаа ургачихдаг бололтой.