Monday, January 18, 2016

Бодлын бохирдол - Агаарын бохирдол ав адилхан хөнөөлтэй

Өчигдрийн "Өнөөдөр"-өөс ийм гарчигтай юм (нийтлэл гэхээр ахадмаар/ хараад цочлоо шд.
 Аз жаргалаа Бусдаас нуу гэнээ!  Уг нь манай хамгийн оюунлиг хэсэг уншдаг сонин иин тавиад, тэрэнд нь 200-гаас дээш хүн лайк дарчихсан байхаар харамсалтай санагдаад аа.
Бал эрхлэгчийг амьд сэрүүн байх үеэс нийгмийн сэтгэлгээг зөв зүгт залах зүтгүүрийн үүрэг гүйцэтгэдэг гол хэвлэл байсан сонинд өнөөдөр ийм эгоист үзлийг зүгээр л хэвлэчихдэг болж.
Үүнийг бичигч нь хувийн хандлагаа л илэрхийлж. Уг нийтлэлийг 1000 хүн уншсан гэж үзвэл, 200-д нь таалагдсан гэхээр уншигчдын 20 хувь. Эндээс нийгмийн сэтгэлгээ ерөнхийдөө буруу тийшээ хэлбийчихэж гэж харагдахаар байна.

Доорх үгийг анзаарч хараарай. "Бид бүхэлдээ юу бодсон, түүнийхээ үр дүн юм".
Арай өөрөөр:"бодол чинь ямар байна, амьдарл чинь яг тийм л байна" гэж орчуулсан нь бий.

.
Харин энд "Аз жаргал бол чи юутай, эсвэл чи хэн гэдгээс хамаарахгүй. Гагцхүү чиний юу бодож байгаагаар л тодорхойлогдоно.


  Аз жаргалаа Бусдаас нуухыг зөвлөгч маань, хэн нэгэн өөрөөс нь арай доогуур түвшинд явж байвал сэтгэлд нь сэмхэн баяр төрөөд байдаг, харин өөрөөс нь илүү гарчихвал дотор нь эвгүй болдогоо нуусангүй. Мөн нэг "ухаантай" найзынхаа "хэнтэй ч битгий баяраа хуваалц" гэснийг байнга санадаг гэнэ. Богинохон, сэтгэгдэл гэмээр эл бичлэгийн дор "яг ... зөв хэллээ... фб-ээр дүүрэн нэг л их өрөвч хүмүүс,... шал худлаа..."гэсэн сэтгэгдлүүд.

Хэнд ч, юунд ч итгэхгүй амьдрах яасан уйтгартай байх бол? Аз жаргалтай байж болно гэдэгт итгэхгүй, амжилттай яваа хүмүүсийн инээмсэглэлд итгэхгүй. Зовлонд өртөгсөдийг чин сэтгэлээсээ өрөвддөг хүмүүс байдагт итгэхгүй. Бусдын зовлонг нимгэлэхийн төлөө бүхнээ зориулдаг ариун гэгээн хүмүүс энэ дэлхий дээр тэдний төсөөлснөөс хавьгүй олон гэдэгт итгэдэггүй. Хэзээ нэгэн цагт өөрсдөд нь аз жаргал, амжилт ирэхээр бусдад алдчихна гэж хав дарж нууж яв.... гэж зөвлөх. Яагаад ийм бараан бодлоор өөрийгөө цэнэглэгсэд олон болоод байна?

Үүнийг бичсэн сэтгүүлчийг буруутгахаас илүү сөрөг сэтгэлгээг өөгшүүлэгчид, бусдын зовлонд сэм баярлагсад олширсонд харамсахын хэрээр, эерэг сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхэд тус нэмэр болох юуны магад хэмээн хэдэн зүйл хэлмээр санагдаад үзгээ барьсан хэрэг л дээ.

"Хорсол бухимдлыг дотроо хадгалж явна гэдэг өөрөө хор уучихаад дайснаа үхэхийг хүлээж суухтай адил."



 Сошиал мэдиагаар өрнөж буй нийгмийн сайн сайхны төлөө үйлсийг дэмжигсэдийн хүрээ тэлж байгааг сэтгэлгээний эерэг өөрчлөлт гэж хардаг хүн л дээ, би уг нь. Байгаль дэлхий, ногоон хөгжлийн төлөөх ажилд хүмүүсийг татан оруулахад нийгмийн сүлжээг түлхүү ашигладаг хүний хувьд ийм үйлсэд чин сэтгэлээ зориулдаг сайн санаат хүмүүс олширсоор байгааг явсан газар болгондоо харж бахархдаг нэгэн билээ.

Нийгмийн сүлжээгээр баяраа хуваалцах, хүмүүс аз жаргалтай яваагаа харуулахыг таагүй зүйл гэж бодохгүй байна. Хэн нэг хүн өөрийн хүрсэн өндөрлөгөөс бусдын зүгт гараа даллаж, араасаа дагуулахын муу нь юу байх билээ? Хэрэв өөрийн шударга зүтгэлээр амжилтад хүрсэн нэгнийг хараад яагаад бахархаж болохгүй гэж? Шургуу зүтгэл, өөдрөг тэмүүлэлтэйгээр амжилтад хүрсэн жишээ бусдыг урагш түлхэх хүч, урам зориг өгдөг. Өмнө чинь боломж байсаар байхад хөдөлгүй өдий хүрсэн бол одоо өөр нэгний хүрсэн амжилт чамайг урагш нэг алхахыг сануулж байна. Аливаа зүйлээс сайныг нь олж харах чадвартай, бусдын амжилтад чин сэтгэлээсээ талархаж чадна гэдэг тухайн хүний сэтгэлгээ эрүүл, бусдын гаргасан замаар урагшлахад бэлэн байгааг харуулж буй хэрэг.



Гэвч бүхнийг хар талаас нь хардаг, ариун гэгээн тэмүүлэл рүү хамаг хир буртгаа /баас/ цацдаг хүмүүс олширч байгаа бол нийгмийн сэтгэлгээ "өвчилжээ" гэсэн үг. Өвчин ихээр тархсан үед халдвар авахаас болгоомжлон, гэртээ түгжиж суухын адил  Аз жаргалаа Бусдаас нуу гэсэн зөвөлгөөг баяртайгаар хүлээн авч байгаа бол энэ тийм ч эрүүл зүйл гэж бодогдохгүй байна. Энэ бол бүхэлдээ бодол-сэтгэлийн бохирдлоо /хирээ арилгах/ эмчлэх цаг болжээ гэсэн дохио. Сошиал медиагийн сайн тал нь нийгмийн сэтгэлгээг оношлоход нэн тустай. Хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ гэж өдөр болгон бид ярьдаг. Тэгвэл гамшигийн хэмжээнд хүрсэн эсэхийг агаарын найрлага дахь хортой, хүнд элементийн агууламжаар л тодорхойлно.

Бодол-сэтгэл үүнтэй яг адил. Сөрөг бодлыг удаан хадгалах тусам өсөн үржсээр, гэрэл гэгээг харах өнцөг/цонх/ чинь улам багасна. Бараан бодолд эзэмдүүлсээр байвал, эрүүл бодол багтаах зай нь хумигдсаар чи бүхэлдээ сөрөг бодол тээгч болж хувирна. Юу ч харсан баясахгүй, юунд ч итгэхгүй. Аз жаргалаа хуваалцаж байгаа, гэрэл гэгээтэй мэдээ түгээж байгаа бүхэнд чи үл итгэнэ, атаархана. Энэ бол чиний бодол доторх "хортой, хүнд элелемт" зөвшөөрөгдөх хэмжээнээс давчихаж гэж ойлгож болно. Харамсалтай нь агаарын найрлагыг хэмждэг шиг сэтгэл доторх бодлын хирийг хэмжих багаж байхгүй тул "хүнд хортой элемент" нь хувь хэмжээг мэдэх хэцүү. Гэхдээ огт боломжгүй зүйл бас биш. Чи өөрөө л бодлоо хянаад сурчихвал, цэвэрлэж болно. Цэвэрлэхийн тулд эерэг бодлыг дадуулах зарим аргад суралцах л хэрэгтэй.  Цэвэрлэсэн саван дотор бохирын нян үржихгүй. Байнга цэвэрхэн байдаг гудамжинд архичид хар тамхид очиж суугаад байж чаддагүй биз дээ? Учир нь тэдний орчин энэ биш.


Сэтгэл цэвэр, өөдрөг бодол тээж явдаг хүнээс гэрэл гэгээ цацарч байдаг гэнэм. Гэрэл асаангуут харанхуй алга болдогийн адил гэгээн бодлоор тэжээгддэг хүнд атаархлын бараан сүүдэр орох зай үгүй болсон байдаг. Учир нь тэрээр ариун гэгээний долгионд нэгдсэн байдаг тул материаллаг ертөнцийн өчүүхэн атаархал, шунал тэдэнд хүрч үйлчилдэггүй гэх. Энэ бүхэн бол буддизм, иога бясалгалын  тухай унших явцад олонтаа тохиодог сургааль номын хэсэг бөлгөө.

Номлол гэснээс Буддизмыг баруун Европ хийгээд Америкад түгээж эхэлсэн нь ердөө саяхных. 1950 оноос хойшхи хэрэг. Гэтэл өнөөдөр  Америхад 30-40 сая хүн бясалгал хийдэг, нийт америкчуудын 30 хувь нь хойд нас гэдэгт итгэдэг болсон гэж сая олж уншлаа.
Буддизмыг мухар сүсэг талаас нь биш,  харин хүн өөрийн дотоод мөн чанараа таних, амьдралын жинхэнэ утгыг мэдрэх  гол хөтөч гэдгийг барууныхан таньчихаад улам гүнзгийрүүлж судлаад байхад бид аль замаар нь яваад байна аа?. Уг нь бид чинь Буддын номлолыг дагадаг,сэтгэлээ ариусгаж, нинжин сэтгэлийг эрхэмлэдэг оюунлиг ард түмэн сэн.














Sunday, January 17, 2016

"Адмирал" Хабенский спас около 150 детей от рака головного мозга

take from FB post by Алена Слесарь
"В 2007 у него родился сын, после чего его жена заболела раком. Анастасии Хабенской
было всего 34 года, когда она умерла, и 33, когда врачи обнаружили опухоль. 
Диагноз был поставлен медиками сразу же после рождения сына, первенца у супружеской пары. 
Операция по удалению злокачественной опухоли головного мозга стоила коллосальных денег –
400 000 долларов. Хабенский продал дом, все гонорары (тогда он играл главные роли в
фильмах: "Адмирал" и "Ирония судьбы-2") отдал на лечение, залез в долги. Через год его
жена умерла...

С тех пор он живет в обычной квартире, и почти весь свой заработок отдает на
благотворительность. На данный момент он спас около 150 детей от рака головного мозга.
В мае он приезжал в Казань только ради того,чтобы посетить смертельно больных
детей. Пару дней назад тут же состоялась премьера его спектакля, он спас еще четырёх.

Этот человек действительно заслуживает уважения..."



Константи́н Ю́рьевич Хабе́нский (род. 11 января 1972, Ленинград) В 1990 году Хабенский поступил в Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии (ЛГИТМиК) 

Наибольшую популярность Хабенскому принесли фильмы «Ночной дозор» и «Дневной дозор». Персонаж фильма Антон Городецкий стал одной из наиболее известных ролей Хабенского. В 2006 году актёр снялся в картине «Час пик» по роману Ежи Ставински

В последние годы актёр много работает в кино: сыграл Александра Колчака в фильме «Адмиралъ» и Костю Лукашина в «Иронии судьбы. Продолжение», в 2010 году снялся в главной роли в фильме «Выкрутасы» режиссёра Левана Габриадзе, в 2011 году — в роли Алексея Турбина в телесериале «Белая гвардия».

Хабенский — основатель благотворительного фонда для детей, больных раком. На церемонию своего награждения званием «Народный артист России» он пришёл в Кремль с самодельным значком «Дети вне политики». По словам актёра, тем самым он хотел привлечь внимание к проблемам детей-сирот в связи с «законом Димы Яковлева», ответом российского правительства на «закон Магнитского».[4]

Личная жизнь[
С 12 января 2000 года[10] состоял в браке с журналисткой одной из радиостанций Санкт-Петербурга Анастасией Смирновой (31 марта 1975, Ленинград — 1 декабря 2008, Лос-Анджелес, США)[10][11]. Анастасия снялась в фильмах Линии судьбы, 2003 (журналистка), Убойная сила-5, 2003 (переводчица), Sapiens, 2004 (короткометражный), 9 месяцев, 2006 (пресс-секретарь)[10]. 1 декабря 2008 года после годичного лечения в Лос-Анджелесе Анастасия скончалась от опухоли головного мозга.
От брака с Анастасией у Константина есть сын Иван Хабенский (25 сентября 2007[12]).
Второй брак — летом 2013 года женился на актрисе МХТ Ольге Литвиновой.
Дружит долгие годы с однокурсниками по ЛГИТМиК Михаилом Пореченковым[13]Михаилом Трухиным и Андреем Зибровым.







Saturday, January 16, 2016

The first trees of 2016, planted in Gran Canaria

Yesterday we planted the first trees of 2016, in Finca de Osorio, Las Palmas Gran Canaria.
One year before just on this day, I could not imagine that i will come to other corner of the earth from Central Asian Mongolia and will plant the trees in Gran Canaria. Thanks for the opportunity which gives me this chance for being part of the Erasmus Mundus project and participate in a green activity.  .  
Three months have passed already since I arrived in Las Palmas. Meanwhile studying on my research, my hobby makes me to connect to the like- minded people.  


It surprised that I was first of Mongols who planted trees in this island. It seems that a very few people come from Mongolia to these islands. 
In early morning we departed from Las Palmas and arrived to the area named Finco de Osorio located in Tero. This is a forestry field for restoration owned by the local municipal of Gran Canaria.

Sergio Armas, CEO of Fundación FORESTA says that this area was covered by thick of palm trees when Spanians came to settle here. After a short time whole forest gradually destroyed by human activity and then later restored again. The evergreen tropical palm trees were decorative to surroundings of native beauty and its appearance like that has never been destroyed by the hand of man before.
  
These nice and comfortable surroundings have few workers to take care of the trees and bushes. In the subtropical areas planting trees is a little bit different than our country. From October until May is good time for planting trees here. Now, the winter is less rain so the most appropriate time to do it. Today outside temperature is + 22. In winter, at the area Las Palmas the lower temperature is +15 degrees, only once, two years ago reached +10, even there happened it was snow in the mountains. People say this winter is warmer than the past few years. It was true, indeed.  While i traveling in German during the Christmas, the flowers in the streets were blossomed and people surprised to see them

Since humans could not control climate change, the only way is we have to adapt to it and try to keep as less damage as possible in the nature. Therefore, in a place that has been destroyed already, a man can do restoration and plant trees there. That is the only opportunity for everyone to contribute.  

Today's "main force" for planting trees activity was over 30 children in 8-year-old and 3 teachers guide them. 
Before starting the activity, Sergio Armas, the manager of Fundación FORESTA, gives the instructions how to plant a trees and at the end he showed the protector made by plastic and asked to children:

"For what should be protect them?" and
One little boy: "..from sex"… 
Another one said "...from Giraffe".
Sergio Armas: "Has a giraffe in our country?"
Children:  “NO oooooo.." J
So, by that way, we are 3, /one little girl and one little boy/ planted 3 trees.
In favorable weather conditions where whole year sunny and warm it seems that plants grows spontaneously by itself.





Канарын арал дээр мод тарив

2016 оны анхны модоо өчигдөр тарив. Хаа тэртээ Азийн Монголоос бөмбөрцгийн нөгөө бөөрөнд ирээд мод тарилцаад явж байх юм гэж өнгөрсөн жилийн өдийд бол төсөөлж ч яваагүй дээ.
Байгаль ээждээ сүслэж, сэтгэл сэргээн, бодол саруулсгах ер бусын хүчийг биширч явсны буян энэ буюу хэмээн өөрт учирсан тохиол бүхэнд талархнам.
Канарын арал дээр ирээд гурван сар хагас болчихож. Ирсэн зорилго маань эрдэм шинжилгээний ажил хэдий ч мөнөөх л байгаль дэлхий, ногоон үйлсийн төлөөх хобби маань сонирхол нэгт нөхдүүдтэй холбоод өгчихдөг юм байна. Хоббигоо дагаж энэ ажилд оролцсон минь Канарын арал дээр мод тарьсан анхны монгол хүн болж таарав. Билэг дэмбэрэлтэй л юм.
Ер нь монголчууд энэ арлууд дээр цөөн ирдэг бололтой. Уулзаж ярилцсан хүмүүсийн олонхи нь монгол хүнтэй анх удаа уулзаж байна гэх.

Өглөө эртлэн Лас Палмас -хотоос гарч машинаар нэг цаг хагас орчим дахиад Finca de Osorio нэртэй нэгэн буйдхан дүүрэгт ирсэн нь манайхаар бол хотын захиргааны /Municipality of Tero/ харьяа мод үржүүлгийн газар гэнэ. Анх Испаничуудыг ирж суурьших үед энэ газар, /Palm/ дал модон ойн битүү шугуй байсан, хожим нь бүрэн устгаж дуусаад, дахин нөхөн сэргээсэн нь энэ гэж биднийг дагуулж явсан Fundación FORESTA компанийн захирал Sergio Armas ярилаа. Эргэн тойронд дулаан бүсийн мөнх ногоон дал модод урьд нь хүний гараар устгагдаж байсан гэмээргүй, уугуул төрхөөрөө орчныг чимэх аж. Ингэхэд, монголчууд хаа байсан халуун орны /Palm- дал мод, далдуу мод, banana-гадил гм. / мод, жимсэнд хүртэл монгол нэрээ өгчихсөн байдаг нь дэлхийн эзэн явсны улбаа шүү гэж дотроо сэмхэн бардамнан бодов.



Орчин тойрныг нь аятайхан тохижуулсан энэ газарт цөөн хэдэн хүн ажиллаж, мод бут үржүүлж арчилдаг байна. Халуун дулаан уур амьсгалтай оронд мод тарих ажил манайхаас арай өөр. Намар 10-р сараас хавар 5 сарыг дуустал үргэлжилдэг. Одоо өвөл болж бороо хур багасдаг цаг тул мод тарихад хамгийн тохиромжтой үе гэнэ. Өнөөдөр энд + 22 байлаа. Өвлийн улиралд хамгийн хүйтэн нь +15 хэм хүрдэг, харин хоёр жилийн өмнө бүр +10 хүрч, уулаараа цас орж байсан удаа ч бий гэнэ. Харин өнөө өвөл урьдынхаас илүү дулаан байна гэв. Үнэхээр ч тийм бололтой. Европын зарим оронд зул сарын баярын өмнөхөн гудамж талбайд цэцэгс дэлбээлэн, цомирлогоо нээж эхэлсэн байсан. Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийг хүн зохицуулж чадахгүйгээс хойш дасан зохицох, болж өгвөл нэмж хөнөөхгүйгээр хадгалах ганцхан арга зам л үлдэж. Харин нэгэнт хөнөөж сүйтгэсэнээ нөхөн сэргээх, мод тарих нь бол хүн бүрийн хийж чадах ажил, хувь нэмрээ оруулах ганц боломж.

Өнөөдрийн мод тарих "ажлыг нугалах гол хүч" нь хүрз барьж, хөрс шороо ухахад арай балчирдахаар 8 настай багачууд, тэдгээрийг удирдаж яваа 3 багш байлаа.

Эхлээд хүүхдүүдэд мод хэрхэн тарих тухай зааврыг Fundación FORESTA компанийн Sergio Armas өгөөд, төгсгөлд нь, тарьсан модныхоо гадуур ийм торон хамгаалалт хийнэ хэмээн хамгаалагч тор гартаа өргөж харуулснаа:
"модоо юунаас хамгаалдаг байх нь вэ" гэвэл, 
нэг бяцхан хүүхэд: 
"сексээс" гэв. 
Өөр нэг нь "анаашнаас" гэнэ. 
Sergio Armas: "Манай нутагт анааш байдаг билүү?"
 Хүүхдүүд: "байхгүй ий" :) :) :)    
Эндэхийн хүүхдүүдийг хараад байхнээ, манай багачуудыг бодвол нэлээд бишүүрхэнгүй, бужигнаж шуугилдах нь харьцангуй бага, багш болон томчуудын заавснаар хийх гэж хичээвч хүрзээ даахгүй "бяцханууд" юм аа.  
smile emoticon
Ингээд нэг хүү охин хоёртой хамтарч гурвуулаа 3 мод суулгалаа. Байгаль цаг уурын таатай нөхцөлтэй, жилийн дөрвөн улиралд үргэлж нартай байдаг, өвөлдөө хамгийн хүйтэн нь нэмэх 15-18 хэмээс буурдаггүй ийм газар мод бут, жимс ногоо өчүүхэн санаа тавихад л өөрөө аяндаа ургачихдаг бололтой.