Sunday, March 2, 2014

Цөмийн судалгааны том эрдэмтэн Оппенхаймер “Бид нүгэл үйлдсэн” гэж хожим ннь хүлээн зөвшөөрсөн




Ертөнц өөрчлөгдөж байна. Хүн бүхнийг танин мэдэж чадаагүйгээ, шинжлэх ухаан алдаа гаргаснаа хүлээж эхэлсэн байна. 
Хүн төрөлхтөн  цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлснээс хойш 100 жил арай болоогүй ч амссан хөнөөл нь хангалттай тул хориглох нь зүйтэйг бүхэлдээ зөвшөөрч байнаХөгжлийг урагшлуулж, хүмүүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинжлэх ухаан техникийн ололт гайхалтай ч хөнөөлт олон зовлонд учруулсан цөмийн эрчим хүч бол "аюултай тоглоом" гэсэн сануулгыг дээд тэнгэрээс ямар нэгэн байдлаар өгч байсан байх юм. 

Цөмийн эрчим хүчийг ашиглах, түүнийг хөгжүүлэхийг дэмжигсэд бол "хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл цогцлоож ирсэн иргэншлээ булшлахад идэвхтэй хувь нэмэр оруулж буй хүмүүс" гэж үзэж болох юм. Энэ гариг дээр бидний үүсгэсэн иргэншил анхных нь биш бөгөөд биднээс өмнө олон иргэншил үүсэж, цэцэглэн хөгжиж, тэр бүү хэл бидний хүрсэнээс ч илүү технологийн дэвшил оргилдоо хүрч байснаа, устаж алга болж байсны ул мөрийг дэлхийн дээр хаа сайгүй байдагийг алдарт зөнчид, мистикчид хэлдэг. Тэгвэл иргэншил бүхэн устаж алга болох нь жам ёсных байсан уу, эсвэл тоглох ёсгүй тоглоомоор тоглосоныхоо горыг амсдаг уу?

Сонирхолтой нэгэн баримтыг энд дурьдая.

1924 онд Герман улс цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулсан юм. Нэгэн өглөө тэрхүү судалгааны төв дээр өөрийгөө Фальканелли (нэр нь нэг юм бодогдуулав) хэмээн танилцуулсан нэг хүн ирж судалгааны төвийн удирдлагуудад илгээмж бичиг дамжуулжээ. Захидалд: “Би болон өөр бусад хэдэн хүмүүс цөмийн эрчим хүчний талаар тодорхой баримт фактыг мэднэ. Тэр мэдлэг дээрээ тулгуурлан та бүхний хийж байгаа судалгаа чинь цаашдаа нэн аюултай шүү гэдгийг сануулмаар байна. Манай иргэншлээс өмнө олон иргэншлүүд цөмийн эрчим хүч хэрэглэн өөрсдийгөө устгасан. Иймээс энэ мэт судалгаа шинжилгээгээ бүрмөсөн орхисон нь дээр” гэсэн байжээ. Илгээмж авчирсан этгээдийг олох оролдлого хийж нэлээд хайсан ч амжилт олоогүй.

1940 онд Германы шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Хайзенбэрг (Нилсборын шавь) цөмийн эрчим хүчний судалгаан дээр идэвхийлэн ажиллаж байжээ. Гэтэл нэгэн өглөө мөнөөх л Фальканелли нэрт хүн эрдэмтний гэрт ирж, зарцад нь нэгэн бичиг үлдээгээд явсан байна. Захидалд яг дээрх өгүүлсэн зүйлийг дахин давтсан байсан ба илгээмжийн эзнийг хайгаад мөн л олж чадалгүй хоцорчээ.
1945 онд Хирошимад цөмийн бөмбөг хаясны дарааа бөмбөгийг бүтээхэд оролцсон эрдэмтэд Фальканелли-гаас илгээмж хүлээн авсан байна. Тэр захидалдаа: “Одоо ч гэсэн та бүхэн энэ ажлаа зогсооход оройтоогүй байна. Эс бөгөөс нэгэнт өөрийгөө булшлах анхны алхамаа хийсэн Та бүхэнд сүүлчийн алхам тийм ч хол биш шүү” гэсэн байжээ. Цөмийн бөмбөг бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн Оппенхаймер тэр даруйдаа өөрийнхөө гэмт үйлдлийг наманчлахаар олон нийтэд хандаж: “Бид нүгэл үйлдсэн байна” гэж мэдэгдсэн юм. Фальканнелли гэгч эрхэм энэ удаад ч мөн ор мөрөө үлдээлгүй алга болж чаджээ. Түүний хэлсэн бүхэн үнэн байх магадлалтай. 
Алдарт эрдэмтэн Оппенхаймер аюултай тоглоомыг орхисон. Цөмийн бөмбөг бүтээхэд оролцоогүй ч онолыг нь анх гаргасан Албьерт Эйнштейнээс эхлээд, нээлт туршилт хийхэд оролцсон эрдэмтэд бүгд насан туршдаа харамсаж, үлдсэн насаа энхийн үйлсэд зориулсан байдаг. Энэ бол эрдэмтдийн сод нээлт буруу гараар орвол юунд хүргэж болохыг урьдчилан  харж чадаагүйнхээ төлөө хийсэн тэдний наманчлал гэж ойлгож болно. Нууц хэвээр үлдэх ёстой зарим нэг мэдлэг эдийн болон эрх мэдлийн шуналтны гарт орохоор бүгдийг хөнөөж дуусах тавилантайг олон удаа сөнөж мөхөж байсан иргэншлийн жишээг тэнгэрийн элчис бидэнд дамжуулсан бус уу.

Гэтэл одоо Монголд бүтээн цогцлоох гээд байгаа цөмийн станц байгуулах, ураан олборлолтыг дэмжсэн манай зарим улс төрчид нүглээ ойлгох шинжгүйгээр барахгүй, бид хөрсөн дороо юутайгаа мэдмээр байна гэсээр урааныг ухуулж дөнгөлөө. Тэдэнд илгээмж хүргэгч "Фальканнелли" -үүд нь Иргэний нийгмийн төлөөллүүд биш гэж үү?
Фальканнелли..... Энэ нэр надад нэгийг сануулах шиг боллоо. Фалькан . Falcon -шонхор шувуу. Шонхор шувуу бол манай өвөг дээдсийг шүтээн байсан амьтан. 
Есүхэйбаатар Тэмүүжин хүүгээ дагуулаад сүй тавихаар очих шөнө  Дай Сэцэн цагаан шонхор шувуу зүүдэлдэг. Тэр бол элч, ирээдүйн мэдээг хүргэгч байсан. 
Шонхор шувууг ганц Монголчууд шүтэн билэгшээдэг бус олон ард түмнүүдийн домог билэгдэлд байдаг. 

 Falcon-гэдэг нэрний арын –елли- гэж залгаснаас бас нэг сонирхолтой гаргалгаа хийж болох юм. 

No comments:

Post a Comment