Үе үеийн тэмцэгчдийн түүхээр Монголын эх орончдын түүх баяжина. Дунд сургуулийн түүхийн хичээл дээр Ард Аюушийг мэддэг болж, түүний зохион байгуулсан тэмцлээр Манжийн үеийн Монголын нийгмийг төсөөлдөг байлаа.
Харин 21 зууны Монголд "хүмүүнлиг ардчилсан иргэний нийгэм байгуулах" явцад гарсан алдаа завхрал, авилга хээл хахуулыг эсэргүүцсэн иргэд, ИНБ-ын тэмцэл хөдөлгөөн шинэ цагийн түүхийг бичилцэж байна. Иргэдийн тэмцлээс ялалт, ялагдал аль алийг нь харж байна. Одоогоос жил хагасын өмнө Петрочайна Дачин Тамсаг компаниас байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр нэхэмжилсэн шүүх хурлын шийдвэр Матадын иргэдийн талд гарсан нь ИНБ-ынхны хувьд бараг анхны томоохон ялалт байсан юм. Иргэний тэмцлийн нэн саяхны харамсалтай ялагдлын тодорхой жишээ Онги голыг аврахаас ажлаа эхэлсэн Ц.Мөнхбаяр 21 жилийн ял авсан бол, харин Рио Тинто-той шүүхдсэн С.Гантуяа шударга үнэн ялдаг жишээг харуулллаа. Энэ тухай саяхан Д.Наранцогт блогтоо бичснээр олж мэдлээ.
Саяхан мэдлээ гэсний учир бол Монголын бараг бүх албан ёсны цахим хуудас, ТВ, радио, сонин хэвлэлүүд С.Гантуяагийн энэ тэмцлийн үр дүнгийн талаар мэдээлэх боломжгүй, яагаад гэвэл Рио Тинтотой "хаалтын гэрээтэй" гэсэн байгаа юм. "Хаалтын гэрээ" гэгч нь юу вэ гэтэл Рио-гийн талаарх аливаа мэдээг түгээхийн өмнө тэднээс зөвшөөрөл авах ёстой гэнэ. Ингээд Монголын хэвлэл мэдээллийнхний амыг Рио Тинто мөнгөөр тагласан юм байна гэж ойлголоо.
Хүмүүс төдийлөн сайн танихгүй "битүү морь" гэж сэтгүүлчийн нэрлэсэн С.Гантуяа хэмээх энэ бүсгүйн зарга тэмцэл "Рио Тинто оршин тогтносон 141 жилийн түүхэндээ анх удаа ялагдал амсуулсан нь энэ" гэж сэтгүүлч Наранцогт бичсэн байна.
2011
онд С.Гантуяа Рио Тинтогийн өндөр шалгууртай босгыг давахын тулд 3 сарын турш бэлдэж, шалгуулан байж гадаад харилцааны мэргэжилтнээр оржээ. С.Гантуяаг ажилд ороод
удаагүй байхад Рио Тинто “Оюу толгой” компанийг удирдахаар болж Монгол
ажилчдаа “Оюу толгой” руу шилжүүллээ. С.Гантуяа “Оюу толгой”-д төслийн
хэлтсийн менежерээр ажиллах болсон байна.
Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, үнэнч ажилладаг байсан тэрээр Рио Тинтогийн алдаа дутагдлыг шууд л түс тас удирдлагууддаа хэлдэг боллоо. Тэд эхэндээ
С.Гантуяагийн үгийг анхааралтай сонсдог байсан ч үнэндээ шударга шүүмж таалагдаагүй нь тодорхой. Монголын хууль дүрмийг нь зөрчиж, монгол ажилчдыг ялгаварлан, цалин хөлсийг илт доогуур үнэлж буйг харсан С.Гантуяа “давруу занг” нь сануулсныхаа төлөө
“тэмцэгч” гэж хочлуулах болсон байна. Үнэхээр С.Гантуяагийн ачаар Оюутолгой монгол инженерүүд (1500 usd) гадаадын мэргжилтэн нэрээр ирсэн цай зөөчөөс (5000 usd) доогуур цалин авдаг болохыг мэдэж тухайн үед хэвлэлээр энэ тухай их шуугисан.
Нэгэнт өөрийг нь “ардын дайсан” болгохоор шийдснийг ойлгоод С.Гантуяа хариу арга хэмжээ авч гадаад мэргэжилтэн, Монгол ажилтны цалин хөлсний ялгаа, Рио Тинто Монголын хууль дүрмийг
зөрчиж байгаа тухай Монгол ажилчиддаа бичээд тараахдаа, доор нь “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж бичжээ. Эндээс л
бүх зүйл эхэлж, шалтгаангүй ажлаас
халагдсаныхаа үнэн зөвийг нь олж өгөхийг хүсэн шүүхэд ханджээ.
Рио Тинто түүнийг ажлаас халах, буруутгах үндэслэл нь, нэгдүгээрт: С.Гантуяа компаний ажилчдыг тэмцэлд өдөөн турхирсан. Энэ нь “МОНГОЛЧУУД БИД
ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж бичсэнээр батлагдаж байгаа. Хоёрдугаарт: Компаний
талаархи буруу мэдээллийг олон нийтэд тараасан гэх. Харин энэ хангалттай нотолгоо үндэслэл биш гэж шүүх үзсэн тул ялалт иргэн С. Гантуяагийн талд гарчээ.
“Монгол Улс иргэн Ламжав, иргэн
Гантуяа гэсэн хоёрхон иргэнтэй” гэж Оюу толгойн удирдлагууд ярилцдаг гэнэ.
Үнэнд гүйцэгдэж ялагдсан Рио Тинто “Оюу толгой”-гоосоо иргэн Гантуяад 100 гаран
сая төгрөг олгожээ. Мөнгөнөөс илүүтэйгээр үнэнийг олж, ялсан нь түүний амжилт юм. Тэрээр Дархан аймгийн бүх сургууль,
цэцэрлэг, эмнэлэгт хэрэгцээнд 100
сая төгрөг хандивласан байна.
No comments:
Post a Comment