Tuesday, March 4, 2014

"Амаа үдүүлсэн" Монголын хэвлэлүүд Рио Тинто-г ялсан Гантуяагийн талаар дуугарсангүй


Үе үеийн тэмцэгчдийн түүхээр Монголын эх орончдын түүх баяжина. Дунд сургуулийн түүхийн хичээл дээр Ард Аюушийг мэддэг болж, түүний зохион байгуулсан тэмцлээр Манжийн үеийн Монголын  нийгмийг төсөөлдөг байлаа. 
Харин 21 зууны Монголд "хүмүүнлиг ардчилсан иргэний нийгэм байгуулах" явцад гарсан алдаа завхрал, авилга хээл хахуулыг эсэргүүцсэн иргэд, ИНБ-ын тэмцэл хөдөлгөөн шинэ цагийн түүхийг бичилцэж байна.  Иргэдийн тэмцлээс ялалт, ялагдал аль алийг нь харж байна. Одоогоос жил хагасын өмнө Петрочайна Дачин Тамсаг компаниас байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр нэхэмжилсэн шүүх хурлын шийдвэр Матадын иргэдийн талд гарсан нь ИНБ-ынхны хувьд бараг анхны томоохон ялалт байсан юм. Иргэний тэмцлийн нэн саяхны харамсалтай ялагдлын тодорхой жишээ Онги голыг аврахаас ажлаа эхэлсэн Ц.Мөнхбаяр 21 жилийн ял авсан бол, харин Рио Тинто-той шүүхдсэн С.Гантуяа шударга үнэн ялдаг жишээг харуулллаа. Энэ тухай саяхан Д.Наранцогт блогтоо бичснээр олж мэдлээ.  
Саяхан мэдлээ гэсний учир бол Монголын бараг бүх албан ёсны цахим хуудас, ТВ, радио, сонин хэвлэлүүд С.Гантуяагийн энэ тэмцлийн үр дүнгийн талаар мэдээлэх боломжгүй, яагаад гэвэл Рио Тинтотой "хаалтын гэрээтэй" гэсэн байгаа юм. "Хаалтын гэрээ" гэгч нь юу вэ гэтэл Рио-гийн талаарх аливаа мэдээг түгээхийн өмнө тэднээс зөвшөөрөл авах ёстой гэнэ. Ингээд Монголын хэвлэл мэдээллийнхний амыг Рио Тинто мөнгөөр тагласан юм байна гэж ойлголоо.

Хүмүүс төдийлөн сайн танихгүй "битүү морь" гэж сэтгүүлчийн нэрлэсэн С.Гантуяа хэмээх энэ бүсгүйн зарга тэмцэл "Рио Тинто оршин тогтносон 141 жилийн түүхэндээ анх удаа ялагдал амсуулсан нь энэ" гэж сэтгүүлч Наранцогт бичсэн байна. 

2011 онд С.Гантуяа Рио Тинтогийн өндөр шалгууртай босгыг давахын тулд 3 сарын турш бэлдэж, шалгуулан байж гадаад харилцааны мэргэжилтнээр оржээ. С.Гантуяаг ажилд ороод удаагүй байхад Рио Тинто “Оюу толгой” компанийг удирдахаар болж Монгол ажилчдаа “Оюу толгой” руу шилжүүллээ. С.Гантуяа “Оюу толгой”-д төслийн хэлтсийн менежерээр ажиллах  болсон байна. 
Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, үнэнч ажилладаг байсан тэрээр Рио Тинтогийн алдаа дутагдлыг шууд л түс тас удирдлагууддаа хэлдэг боллоо. Тэд эхэндээ С.Гантуяагийн үгийг анхааралтай сонсдог байсан ч  үнэндээ шударга шүүмж таалагдаагүй нь тодорхой. Монголын  хууль дүрмийг нь зөрчиж, монгол ажилчдыг ялгаварлан, цалин хөлсийг илт доогуур үнэлж буйг харсан С.Гантуяа  “давруу занг” нь сануулсныхаа төлөө “тэмцэгч”  гэж хочлуулах болсон байна.  Үнэхээр С.Гантуяагийн ачаар Оюутолгой монгол инженерүүд (1500 usd) гадаадын мэргжилтэн нэрээр ирсэн цай зөөчөөс (5000 usd) доогуур цалин авдаг болохыг мэдэж тухайн үед хэвлэлээр энэ тухай их шуугисан. 
Рио Тинто удалгүй түүний ажлаас халах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. С.Гантуяагийн дотоод цахим хаягийг  байнга хааж мэдээлэл авах боломжгүй болсоныг тэрээр хаа тэртээ Энэтхэгт дэх төвөөр нь дамжуулан мэдэж авсан байх юм.  
Нэгэнт өөрийг нь “ардын дайсан” болгохоор шийдснийг ойлгоод С.Гантуяа  хариу арга хэмжээ авч гадаад мэргэжилтэн, Монгол ажилтны цалин хөлсний ялгаа, Рио Тинто Монголын хууль дүрмийг зөрчиж байгаа тухай Монгол ажилчиддаа бичээд тараахдаа, доор нь “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж бичжээ. Эндээс л бүх зүйл эхэлж, шалтгаангүй ажлаас халагдсаныхаа үнэн зөвийг нь олж өгөхийг хүсэн шүүхэд ханджээ. 

Рио Тинто түүнийг ажлаас халах, буруутгах үндэслэл нь, нэгдүгээрт: С.Гантуяа компаний ажилчдыг тэмцэлд өдөөн турхирсан. Энэ нь “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж бичсэнээр батлагдаж байгаа. Хоёрдугаарт: Компаний талаархи буруу мэдээллийг олон нийтэд тараасан гэх. Харин энэ хангалттай нотолгоо үндэслэл биш гэж  шүүх үзсэн тул ялалт иргэн С. Гантуяагийн талд гарчээ.
 “Монгол Улс иргэн Ламжав, иргэн Гантуяа гэсэн хоёрхон иргэнтэй” гэж Оюу толгойн удирдлагууд ярилцдаг гэнэ. Үнэнд гүйцэгдэж ялагдсан Рио Тинто “Оюу толгой”-гоосоо иргэн Гантуяад 100 гаран сая төгрөг олгожээ. Мөнгөнөөс илүүтэйгээр үнэнийг олж, ялсан нь түүний амжилт юм. Тэрээр Дархан аймгийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хэрэгцээнд 100 сая төгрөг хандивласан байна.


Sunday, March 2, 2014

Цөмийн судалгааны том эрдэмтэн Оппенхаймер “Бид нүгэл үйлдсэн” гэж хожим ннь хүлээн зөвшөөрсөн




Ертөнц өөрчлөгдөж байна. Хүн бүхнийг танин мэдэж чадаагүйгээ, шинжлэх ухаан алдаа гаргаснаа хүлээж эхэлсэн байна. 
Хүн төрөлхтөн  цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлснээс хойш 100 жил арай болоогүй ч амссан хөнөөл нь хангалттай тул хориглох нь зүйтэйг бүхэлдээ зөвшөөрч байнаХөгжлийг урагшлуулж, хүмүүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинжлэх ухаан техникийн ололт гайхалтай ч хөнөөлт олон зовлонд учруулсан цөмийн эрчим хүч бол "аюултай тоглоом" гэсэн сануулгыг дээд тэнгэрээс ямар нэгэн байдлаар өгч байсан байх юм. 

Цөмийн эрчим хүчийг ашиглах, түүнийг хөгжүүлэхийг дэмжигсэд бол "хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл цогцлоож ирсэн иргэншлээ булшлахад идэвхтэй хувь нэмэр оруулж буй хүмүүс" гэж үзэж болох юм. Энэ гариг дээр бидний үүсгэсэн иргэншил анхных нь биш бөгөөд биднээс өмнө олон иргэншил үүсэж, цэцэглэн хөгжиж, тэр бүү хэл бидний хүрсэнээс ч илүү технологийн дэвшил оргилдоо хүрч байснаа, устаж алга болж байсны ул мөрийг дэлхийн дээр хаа сайгүй байдагийг алдарт зөнчид, мистикчид хэлдэг. Тэгвэл иргэншил бүхэн устаж алга болох нь жам ёсных байсан уу, эсвэл тоглох ёсгүй тоглоомоор тоглосоныхоо горыг амсдаг уу?

Сонирхолтой нэгэн баримтыг энд дурьдая.

1924 онд Герман улс цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулсан юм. Нэгэн өглөө тэрхүү судалгааны төв дээр өөрийгөө Фальканелли (нэр нь нэг юм бодогдуулав) хэмээн танилцуулсан нэг хүн ирж судалгааны төвийн удирдлагуудад илгээмж бичиг дамжуулжээ. Захидалд: “Би болон өөр бусад хэдэн хүмүүс цөмийн эрчим хүчний талаар тодорхой баримт фактыг мэднэ. Тэр мэдлэг дээрээ тулгуурлан та бүхний хийж байгаа судалгаа чинь цаашдаа нэн аюултай шүү гэдгийг сануулмаар байна. Манай иргэншлээс өмнө олон иргэншлүүд цөмийн эрчим хүч хэрэглэн өөрсдийгөө устгасан. Иймээс энэ мэт судалгаа шинжилгээгээ бүрмөсөн орхисон нь дээр” гэсэн байжээ. Илгээмж авчирсан этгээдийг олох оролдлого хийж нэлээд хайсан ч амжилт олоогүй.

1940 онд Германы шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Хайзенбэрг (Нилсборын шавь) цөмийн эрчим хүчний судалгаан дээр идэвхийлэн ажиллаж байжээ. Гэтэл нэгэн өглөө мөнөөх л Фальканелли нэрт хүн эрдэмтний гэрт ирж, зарцад нь нэгэн бичиг үлдээгээд явсан байна. Захидалд яг дээрх өгүүлсэн зүйлийг дахин давтсан байсан ба илгээмжийн эзнийг хайгаад мөн л олж чадалгүй хоцорчээ.
1945 онд Хирошимад цөмийн бөмбөг хаясны дарааа бөмбөгийг бүтээхэд оролцсон эрдэмтэд Фальканелли-гаас илгээмж хүлээн авсан байна. Тэр захидалдаа: “Одоо ч гэсэн та бүхэн энэ ажлаа зогсооход оройтоогүй байна. Эс бөгөөс нэгэнт өөрийгөө булшлах анхны алхамаа хийсэн Та бүхэнд сүүлчийн алхам тийм ч хол биш шүү” гэсэн байжээ. Цөмийн бөмбөг бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн Оппенхаймер тэр даруйдаа өөрийнхөө гэмт үйлдлийг наманчлахаар олон нийтэд хандаж: “Бид нүгэл үйлдсэн байна” гэж мэдэгдсэн юм. Фальканнелли гэгч эрхэм энэ удаад ч мөн ор мөрөө үлдээлгүй алга болж чаджээ. Түүний хэлсэн бүхэн үнэн байх магадлалтай. 
Алдарт эрдэмтэн Оппенхаймер аюултай тоглоомыг орхисон. Цөмийн бөмбөг бүтээхэд оролцоогүй ч онолыг нь анх гаргасан Албьерт Эйнштейнээс эхлээд, нээлт туршилт хийхэд оролцсон эрдэмтэд бүгд насан туршдаа харамсаж, үлдсэн насаа энхийн үйлсэд зориулсан байдаг. Энэ бол эрдэмтдийн сод нээлт буруу гараар орвол юунд хүргэж болохыг урьдчилан  харж чадаагүйнхээ төлөө хийсэн тэдний наманчлал гэж ойлгож болно. Нууц хэвээр үлдэх ёстой зарим нэг мэдлэг эдийн болон эрх мэдлийн шуналтны гарт орохоор бүгдийг хөнөөж дуусах тавилантайг олон удаа сөнөж мөхөж байсан иргэншлийн жишээг тэнгэрийн элчис бидэнд дамжуулсан бус уу.

Гэтэл одоо Монголд бүтээн цогцлоох гээд байгаа цөмийн станц байгуулах, ураан олборлолтыг дэмжсэн манай зарим улс төрчид нүглээ ойлгох шинжгүйгээр барахгүй, бид хөрсөн дороо юутайгаа мэдмээр байна гэсээр урааныг ухуулж дөнгөлөө. Тэдэнд илгээмж хүргэгч "Фальканнелли" -үүд нь Иргэний нийгмийн төлөөллүүд биш гэж үү?
Фальканнелли..... Энэ нэр надад нэгийг сануулах шиг боллоо. Фалькан . Falcon -шонхор шувуу. Шонхор шувуу бол манай өвөг дээдсийг шүтээн байсан амьтан. 
Есүхэйбаатар Тэмүүжин хүүгээ дагуулаад сүй тавихаар очих шөнө  Дай Сэцэн цагаан шонхор шувуу зүүдэлдэг. Тэр бол элч, ирээдүйн мэдээг хүргэгч байсан. 
Шонхор шувууг ганц Монголчууд шүтэн билэгшээдэг бус олон ард түмнүүдийн домог билэгдэлд байдаг. 

 Falcon-гэдэг нэрний арын –елли- гэж залгаснаас бас нэг сонирхолтой гаргалгаа хийж болох юм.